Dark Light
Нийгэм | 2026-04-14

“EF EFEKTA” ТӨСЛИЙГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Налайх, Багануур, Багахангай дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн 7000 гаруй сурагчид, МСҮТ-ийн оюутнууд мөн төрийн алба хаагчид, Англи хэл, Мэдээлэл зүйн 2000 гаруй багш нар гээд нийт 10 мянга гаруй хүнийг хамруулсан хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA онлайн англи хэлний сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа EF EFEKTA байгууллагынхантай Боловсролын сайд уулзлаа.
Олон улсын судалгаанаас харахад /EF English Proficiency Index-ийн” 2024-2025 оны тайлан/ Монгол Улсын англи хэлний түвшин “БАГА” түвшинд буюу нийт хүн амын 5-10 хувь нь  англиар ярьдаг буюу дэлхийн 116 орноос 84 дүгээр байранд эрэмбэлэгдсэн байна. 
Мөн Монгол улсад нийт  6200 гаруй  англи хэлний багш байгаагаас  62% нь олон улсын стандартын шаардлага хангадаггүй /UNICEF болон UK-тай хамтарсан төсөл-ийн мэдээллээр/ 38 хувь нь англи хэл заах олон улсын стандартыг хангасан түвшний мэдлэгтэй байна. 
Тиймээс хүн амын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн тулд хиймэл оюун ухаан, технологийн дэвшил ашигласан “EF EFEKTA” онлайн англи хэлний сургалтын төслийг Монголд хэрэгжүүлээд байгаа юм. 
Хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA онлайн сургалтад хамрагдсан суралцагчид: 
  • Суралцагч сургалтын эхэнд түвшингээ тогтоон, зөвхөн өөрийн бодит үнэлгээнд суурилсан түвшингээс сурч эхэлнэ
  • Суралцагч өөрийн хүсэж буй хурдаар сурна 
  • Бусдаас ичиж, айхгүйгээр ганцаарчилж сурах боломжтой
  • Гадаад хэлний чадамжийг унших, бичих, ярих, сонсох буюу цогцоор нь хөгжүүлнэ
  • Хиймэл оюун ухааныг ашиглаж сурна зэрэг давуу талтай юм. 
Энэхүү төсөл нь ЕБС-ийн онлайн англи хэлний сургалтын хөтөлбөрийн агуулгыг дэмжих зорилготой бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан EF Efekta  англи хэлний сургалтын платформыг ашиглан англи хэлний багшийн хомсдолыг арилгах, багшийн ачааллыг хөнгөвчлөх, хичээлийг бүтээлчээр заах боломж бүрдэх юм. 
Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш  10 долоо хоногийн хугацаанд хүүхдүүд 3-4 шат ахисан үзүүлэлттэй байна. Энэхүү төслийг улсын хэмжээнд болгон өргөжүүлснээр багшийн хүрэлцээ хангамжаас үл хамаарч хүүхдүүдийн англи хэлний мэдлэг хурдан хугацаанд сайжирч олон улсын их дээд сургуульд элсэн ороход нь түлхэц өгөх юм. 
EF Efekta байгууллагын зүгээс багш нарын чадварыг дээшлүүлэх зорилготойгоор английн сургалтын төвүүдэд 7 хоног зардлыг нь дааж сургах боломжтой. Багш нарт урт хугацааны тогтвортой хөтөлбөр хэрэгтэй гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22