Dark Light
Нийгэм | 2026-04-14

МАЗААЛАЙ БААВГАЙД САНСРЫН ДОХИОЛОЛ БҮХИЙ ХҮЗҮҮВЧ ЗҮҮЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын ховор амьтан, ургамал хамгаалах “Мазаалай” нийгэмлэг ТББ,  “Хүрээлэн” төслийн гэрэл зурагчин У. Ганбаяр болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн Хамгаалалтын захиргаа хамтран  Баруун Тооройн баянбүрдэд мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, судалгааны дээж авлаа.
 
Тус ажиллагааны үеэр 150 кг жинтэй мазаалай баавгайг барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвчийг амжилттай зүүж, эд болон үсний дээжийг авч судалгаанд ашиглахаар бүрдүүлэв.
 
Энэ удаагийн хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна бичлэг хийх хүчин чадалтай бөгөөд мазаалайн шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг нарийвчлан судлах боломжийг бүрдүүлж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22