Дорнод, Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарчээ. Тодруулбал:
Дорнод аймгийн Дашбалбар сумын 4 дүгээр багийн “Ямлах” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04 дүгээр сарын 13-ны өдрийн 12:10 цагт онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Дашбалбар суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Дашбалбар сумын Мэргэжлийн ангийнхан нийт 25 хүн, 3 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 17:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08:50 цагт бүрэн унтраасан байна.
Мөн Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Улаан хавцал" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 51 км-т, сумын төвөөс урд зүгт 6 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04 дүгээр сарын 14-ний өдрийн 15:40 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар анги, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид "Цагаан залаат" ХХК-ийн нийт 53 хүн, 10 автомашинтай хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21:40 цагт цурамд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 2000 га талбай өртжээ.
АДМИН







Нийгэм




