Dark Light
Нийгэм | 2026-04-15

УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗЭЭЛЭЭР ОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ургамал хамгааллын бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах чиглэлээр бодит ажил хэрэгжиж эхэллээ.
Тодруулбал, БНХАУ-ын төрийн өмчит үйлдвэрийн ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг Эм Жи Ди ХХК нь Хөдөө аж ахуйн корпораци-аар дамжуулан тариалан эрхлэгчдэд зээлээр нийлүүлэх гэрээ байгуулж, захиалга авч эхэлжээ.
Гэрээний хүрээнд нийлүүлэх бүтээгдэхүүн:
  • Тарилтын өмнөх уриншийн боловсруулалтад ашиглах глифосинат аммониум 200 г/л бүхий ургамал хамгааллын бодисыг нийлүүлэх юм.
Давуу тал
  • Үйлчлэх хугацаа богино — 7–10 хоног
  • Хөрсөнд үлдэгдэлгүй, хурдан задардаг
  • Үндсэн тарималд сөрөг нөлөөгүй
Энэхүү бүтээгдэхүүн нь тариалалтын өмнөх хөрс бэлтгэлийн ажлыг эрчимжүүлж, ургацын чанар, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой.
Борлуулалт эхлэх хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тариалан эрхлэгчдэд нийлүүлж эхэлнэ.
Холбогдох утас: 9912-0059, 7555-0001

Эх сурвалж | ХХААХҮЯ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00