Богдхан уул – Чандманы ам
Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Чандманы ам, Туул голын эрэг дагуу зөвшөөрөлгүй буусан 28 өрхийг 2023 онд үер, усны эрсдлээс хамгаалах зорилгоор нүүлгэн шилжүүлжээ.
Одоо уг байршилд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Богдхан уулын захиргаатай зөвшилцсөний үндсэн дээр нийтийн эзэмшлийн талбай байгуулахаар шийдвэрлэж, “Гарденсити” ХХК-тай хамтран тохижилтын ажлыг эхлүүлээд байна.
Тохижилтын үр дүнд:
Иргэд амарч зугаалах орчин нэмэгдэнэ
Аялал, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэнэ
Ногоон байгууламж бүхий эко орчин бий болно
Өмнө нь Баянзүрх дүүрэг Асемын эсрэг талд туул гол лагуу, Бага тэнгэрийн зам дагуу, Их тэнгэр-Зайсангийн зам дагуу, Зайсангийн ам-Дугуй цагааны чиглэлд хийгдсэн тохижилтууд нь Улаанбаатар хотын иргэд, хүүхэд багачуудын амралт, чөлөөт цагийг өнгөрүүлэх хамгийн их зорьдог бүсүүдийн нэг болсон онцлог юм.
.jpg)


АДМИН






Нийгэм





