Dark Light
Нийгэм | 2026-04-15

"АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГО" ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үндэсний Статистикийн Хорооноос 5 жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого" 2026 оны 4 дүгээр сарын 15-аас 5 дугаар сарын 15 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулагдана.
8 дахь удаагийн ээлжит тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн цахимаар зохион байгуулах бөгөөд нийт аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.
Тооллогын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудаас статистикийн мэдээ, тайланг цахимаар хүлээн авах тогтмол үйл ажиллагаатай цахим систем нэвтрүүлэхээр зорьж байгаа юм. Үүний үр дүнд аж ахуйн нэгж, байгууллагууд орон зай, цаг хугацаанаас үл хамааран статистикийн мэдээ, тайланг илгээх, мэдээлэгч байгууллагад тулгардаг ачааллыг бууруулах зэрэг давуу талтай.

Эх сурвалж | ҮСХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22