Усны хяналтын төв лабораториос 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Туул гол дагуух Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Биокомбинатын гүүр, Шувуун фабрикийн Сонгинын гүүр орчмын 6 цэгээс ус, мөсний сорьц авч, химийн болон нян судлалын шинжилгээ хийлээ.
Шинжилгээний үр дүнг Усны чанар, ерөнхий шаардлага MNS 4586:2024 стандарттай харьцуулан үнэлэхэд зарим үзүүлэлтүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байна.
Тухайлбал, Баянзүрхийн гүүр орчмын усны сорьцод нийт эрдэсжилт, хлорид, сульфат, аммонийн ион, булингар, умбуур бодис, химийн болон биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн үзүүлэлтүүд стандартаас давж, усны чанарын индекс (WQI) 105.06 буюу маш бохир ангилалд хамаарч байна.
Харин тухайн байршлын мөсний сорьцын шинжилгээгээр усны чанарын индекс 44.97 гарч, бага зэргийн бохирдолтой ангилалд багтаж байна.
Мөн ус, мөсний нян судлалын шинжилгээгээр нийт нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарсан байна.
Иймд Туул голын усны чанарт тогтмол хяналт тавих, бохирдлын эх үүсвэрийг тогтоох, бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллах шаардлагатайг энэхүү шинжилгээний дүн харуулж байна.
АДМИН






Нийгэм





