Dark Light
Нийгэм | 2026-04-16

ГИШҮҮДИЙГ “ЭРГҮҮЛЭН ТАТАХ” ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Тодруулбал, “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” агуулга бүхий Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь улс төрийн хүрээнд анхаарал татсан асуудлын нэг болоод байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт хуралдсан -ны хурлаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг авч үзэж, гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжсэн байна. Улмаар төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, санал хураалт явуулахаар төлөвлөсөн ч гишүүдийн ирц хүрээгүйтэй холбоотойгоор хэлэлцүүлэг түр хойшилсон юм.

Тодруулбал, -ын бүлэг ажлын нэг хоногийн завсарлага авснаар санал хураалтыг өнөөдөр буюу пүрэв гараг хүртэл хойшлуулсан байна.

АН-ын бүлгийн завсарлага дуусгавар болсон тул өнөөдөр 10:00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийн санал хураалтыг явуулахаар товлогджээ. Хэрэв гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэх бол дэмжигдээгүй нөхцөлд хууль санаачлагчид буюу Ерөнхийлөгчид буцаах юм.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс уг хуулийн төслийг батлуулах хүртэл тууштай ажиллана гэдгээ өчигдөр мэдэгдсэн нь улс төрийн хүрээнд нэмэлт хүлээлт үүсгээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22