Dark Light
Нийгэм | 2026-04-16

ЗӨРЧИЛ ГАРГАСАН ЖОЛООЧ НАРТ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:
  • Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Мөнхтуяа: Ч:19А (Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв)  чиглэлд явж байгаа ДЮЦ ХХК-ийн 16-012 гарааш дугаартай автобусны жолооч Ц.Сүрэнжав сургуулийн хүүхдийн цүнхийг олж, эзэнд нь хүлээлгэж өгсөнд талархал ирэв. 
  • Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Т.Энхзаяа: Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлд явж байгаа “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-163 гарааш дугаартай автобусны жолооч М.Занданмядагт талархаж байна. Харьцаа, хандлага сайтай, автобус нь маш цэвэрхэн, үнэхээр сэтгэл ханамжтай үйлчлүүллээ. Ажилд нь амжилт хүсье.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн К.Сүрэн: Чингис Соосэ дээр сургуулиас хөдлөхдөө 25-017 гарааш дугаартай автобус тоормос хүчтэй гишгээд байсан. Шаардлага тавихаар хэл амаар доромжилж байна. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: 25-017 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Э-д дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгсөн. 
 
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б.Мөнх-эрдэнэ: Ч:66 (Зайсан-11-р хороолол) чиглэлийн 1-099 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 11-р хорооллын буудал хэтэрч зогссон, хүнээ дутуу авсан. 
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов. 
 
Иргэний гомдол: Ч:71А (Дүнжингарав худалдааны төв-МУБИС) чиглэлийн автобуснууд нэг талдаа нэг ч автобус байхгүй байхад эцсийн зогсоол дээр 23-025 гарааш дугаартай автобус удаан зогсож хүлээлт үүсгэж байна. 
Шийдвэрлэлт: ГБУС ХХК-ийн 23-025 гарааш дугаартай автобусны жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов. 
 
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Сэнгэдорж: Саппорогийн буудал дээр зогсоогүй буудлаасаа 50, 60 метр өнгөрч зогсоод зам дээрээс хүнээ авсан. Шаардлага тавихаар хүлээж авахгүй байв. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Трансбус ХХК-ийн жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов. 
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Сайнбаяр: 32-р байрны зогсоол дээр буудал руугаа орж зогсож, хүнээ аваагүй. Буудлын наана гэрлэн дохио дээр зогссон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Автобус нэгдэл ХХК-ийн 06-027 гарааш дугаартай автобусны жолооч А.У-т замнал, чиглэл цаг баримталж ажиллах үүрэг өглөө. 
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн 20-р хорооны иргэн Д.Жаргал: Ч:36 (Гачуурт-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 19-055 гарааш дугаартай автобусны жолооч Хангамж зогсоолоос хүнээ аваагүй явсан. 
Шийдвэрлэлт: Сутайн буянт ХХК-ийн жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов 
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Баянтунгалаг: Ч:37 (Улаанхуаран-4-р хороолол) чиглэлийн 1-012 гарааш дугаартай автобусны жолооч Улаанхуаран эцсийн зогсоол дээр зорчигчдоо хөөж буулгасан. Хойд төхөөрөмжид картаа дарж амжсангүй. 
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолоочийг тус газраас зохион байгуулдаг жолоочийн зан харилцааны сургалтад хамруулж дахин зөрчил гаргахгүй анхаарч ажиллах үүрэг өгөв. 
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Туяамаа: Ч:12 (Зүүн салааны шинэ эцэс-32-р байр) чиглэлд явж байгаа 6-008 гарааш дугаартай автобусны жолооч хэл амаар доромжилсон арга хэмжээ авч хариу өгнө үү. 
Шийдвэрлэлт: “Автобус нэгдэл” ХХК-ийн 6-008 гарааш дугаартай автобусны жолоочийн гаргасан зан харилцаатай холбоотой гомдолд дотоод журмын дагуу шийдвэр гаргах үүрэг өгөв. 
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Нямдаваа: Ч:61(ТЭЦ-3-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 5-232 гарааш дугаартай автобусны жолооч ТЭЦ-3 зогсоолоос хүнээ авахгүй хоосон явсан. 
Шийдвэрлэлт: “Сутайн буянт” ХХК-ийн автобусны жолооч Б-д 25 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэх оногдууллаа. 
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Г.Шаравжамц: Ч:50 (Улаанхуаран-ТЭЦ-3) чиглэлд явж байгаа 1-052 гарааш дугаартай автобусны жолоочид гомдолтой байна. Картаа дарсан байхад загнаж, зорчигч миний биед халдаж, ёс бус үг хэллэг хэлж хөөж буулгасан.
Шийдвэрлэлт: Жолоочийн гомдлыг шалгахад зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ зорчигч хөлсөө төлөх хэлбэрээ сонгож урьдаас бэлдээгүй жолооч хууль ёсны шаардлага тавьсан. 
 
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Сайнбилэг: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд явж байгаа 3-052 гарааш дугаартай автобусны жолооч маш удаан хувийнхаа асуудлыг утсаар чанга ярьсан, шаардлага тавихад ёс бус үгээр доромжилсон. 
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Д.Д-ныг 25 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа. 

Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10