Dark Light
Нийгэм | 2026-04-16

2026 ОНЫ ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАГДАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы төлөвлөгөөг орон нутгийн түвшинд хангуулах, 2026 оны хаврын тариалалт, намрын ургац хураалтыг хэвийн хэмжээнд гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх, тариалангийн салбарт үүсэж болзошгүй  эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хаврын тариалалтын бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг зохион байгуулж байна.
 
ҮРИЙН УЛААНБУУДАЙН НӨӨЦИЙН 84 ХУВИЙГ ХАА-Н БИРЖЭЭР АРИЛЖААЛААД БАЙНА 
 
"Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК 2025 оны намрын ургацаас 4 үр үржүүлэгч тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс 6 төрлийн нутагшсан сортын 7,338.0 тонн үрийн улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлсэн ба өмнөх оны үлдэгдэл нөөц 3,306.0 тонн, нийт 11.8 мянган тонны нөөцтэй байна. Энэ нь нийт 88.7 мянган га талбайд тариалалт хийх хэмжээний үрийн улаанбуудай юм. 
Үрийн улаанбуудайн борлуулалтыг 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гарагт Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй худалдан борлуулж байна. Нийт 23 удаагийн биржийн дуудлага худалдаа зохион байгуулагдаж, бүрдүүлсэн нөөцийн 84 хувь буюу 9208 тонн үрийн улаанбуудай арилжаалагдаад байна. 
Үрийн улаанбуудайн үлдэгдэл өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт Бурятская остистая сортын үр 981 тн, Булган аймагт байрлах Булган салбарт  Алтайская-70 сортын үр 535 тн нийт 1516 тн байна. 
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ОХУ-аас 2000 тн  элит үрийн улаанбуудайн нийлүүлэгдэн компанийн Хөтөл салбараас олгож ажиллаж байна. Импортын элит үрийг биржийн арилжаагаар оруулахгүй шууд худалдан борлуулна. 
Өнөөдрийн байдлаар дотоодын 1516 тн, импортын элит 2000 тн, нийт 3516 тн үрийн үлдэгдэлтэй байна. 
 
58 ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ 6684 ТН БОРДОО, 7 ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ 2305 ЛИТР УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БОДИС ХУДАЛДАН АВАХ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ
 
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2026 оны тариалалтад шаардлагатай ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хангалтыг зохион байгуулах ажлын хүрээнд Газар тариалангийн бордоо, бодис импортлогчдын үндэсний холбооны гишүүн импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр тэдгээрийн нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг тариаланчдад намрын ургацаараа эргэн төлөх нөхцөлтэй дамжуулан зээлээр олгох ажлыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан болно.
2026 оны тариалалтад зориулан 21 импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн 3.6 тэрбум төгрөгийн ургамал хамгааллын бодис, 20.0 тэрбум төгрөгийн бордоо дамжуулан зээлийн үйлчилгээгээр борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 
Өнөөдрийн байдлаар бордоо 58 иргэн, аж ахуй нэгжид 6684 тн буюу  5,568,857,650 төгрөг, ургамал хамгааллын бодис 7 иргэн, аж ахуй нэгжид 2305 литр, 145,748,700 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад байна.
ТАРИАЛАНЧ ИРГЭН, ААН-ҮҮДЭД 6984 МЯНГАН ЛИТР ДИЗЕЛЬ ТҮЛШ ОЛГОВ
 
Хаврын тариалалтыг хэвийн явуулах зорилгоор тариалалтын шатахууныг 3400 төгрөгөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж нийт 20 шатахуун импортлогч аж ахуйн нэгжээс нийлүүлсэн 6984 мянган литр дизель түлшийг үр тарианы 581, төмс, хүнсний ногооны 664 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид олгожээ. 
Дизель түлш олгох ажлыг 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тариаланчид утсаар захиалга өгч, төлбөрөө төлсний үндсэн татан авах байдлаар олон нийтэд ил тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан байна. 
 
ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙД ОЙН ЗУРВАС БАЙГУУЛАХ АЖЛЫГ ДАМЖУУЛАН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛНЭ
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024, 2025 онд олгосон тариалангийн талбайн хамгаалалтын хашааны шонг дагуулан ойн зурвас байгуулах ажлыг дамжуулан зээлийн үйлчилгээгээр мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгэх ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн 13, Сэлэнгэ аймгийн 25 мод үржүүлэгч тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, тэдний модны суулгац, тарилт хийх болон ургуулалт, арчлалтын үйлчилгээг тариаланчдад дамжуулан зээлээр олгох санал тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22