Dark Light
Нийгэм | 2026-04-16

8 АЙМГИЙН НУТАГ НЭН ИХ ХУУРАЙШИЛТТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 04 дүгээр сарын 15-ны байдлаар:
Нэн их хуурайшилттай: Увсын өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн ихэнх нутаг, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
Их хуурайшилттай: Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх нутаг, Завханы өмнөд, Увс, Төв аймгийн баруун, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Дорнодын хойд хэсэг, Хөвсгөл, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилт их байна.
Дунд зэргийн хуурайшилттай: Завханы хойд, Төв аймгийн зүүн, Дорнодын өмнөд, Төв аймгийн зүүн хэсэг, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22