Dark Light
Нийгэм | 2026-04-16

ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ 9 ДАХИН БАГА ҮНЭЭР БОРЛУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрчим хүчний сайд Б.Найдалаа “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж, өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа. 
Нийслэлийн дулаан хангамжийн 30, цахилгаан хэрэглээний 10, үйлдвэрийн уурын 40 орчим хувийг ханган ажиллаж буй тус станцад тулгамдаж буй гол асуудлуудыг гүйцэтгэх захирал Б.Сандуйжав танилцууллаа. 
ТАРИФ, БОДИТ ӨРТГИЙН ЗӨРҮҮ
Өнөөдрийн байдлаар усаар түгээх 1 Гкал дулааны эрчим хүчийг 29,418 төгрөгөөр үйлдвэрлэн 3,251 төгрөгөөр буюу 9 дахин бага үнээр борлуулж байгаагаас үүдэн энэ онд гэхэд нийт дулаан түгээлтээс 69 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна. 
ӨР, АВЛАГА  
Тус компанийн авлагын хэмжээ 38 тэрбум төгрөг байгаа бол нийт өр төлбөрийн хэмжээ 37.5 тэрбум байна. 
ТЕХНОЛОГИ ШИНЭЧЛЭЛ
60 жил ажиллаж буй тус станцын ихэнх тоног, төхөөрөмж хуучирсан. Хос турбинуудаа шинэчилж байж  дулаан  цахилгаанаа үйлдвэрлэж, өвлийн ачааллыг давна. Одоогоор тус станцад ажиллаж буй 8 турбины насжилт нь дуусаж, 30.000-50.000 цагаар илүү ажиллаж байгаа. Засвар, хөрөнгө оруулалтын санхүүжилт хүрэлцдэггүй тул төсөвт суулгаж өгөхийг хүслээ. 
Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс шаардлагатай нэмэлт төсвийн асуудлыг судалж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж ажиллахаа илэрхийллээ. Мөн салбарын ТӨХК-иудын засаглал, менежментийн үр ашгийг сайжруулж, удирдлагуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэн ажиллахаар төлөвлөж байгаагаа онцоллоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22