ОУОХ, АОЗ-ийн ивээл дор 2026-2027 онд зохион байгуулагдах наадмуудыг угтаж “Хүннү эйр” ХХК-тай Олимпын түншлэлийн гэрээ байгуулах ёслол Олимпик хауст боллоо.
Гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Хүннү эйр” ХХК-ийн захирал П.Мөнхжаргал нар гарын үсэг зурав.
Уг ёслолын ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д. Энхтөр, Г.Ерөөлбат, О. Гүндэгмаа нар байлцав.
Энэхүү Olympic Partner-ийн гэрээ нь 2027 оныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд “Хүннү эйр” ХХК нь тивийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг дэмжин чартер нислэг гаргах, хөгжөөн дэмжигч, үзэгч, жуулчдын аяллыг зохион байгуулах юм.
АДМИН








Нийгэм





