Dark Light
Нийгэм | 2026-04-17

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АНХААРАХ НЬ УЧРАХ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛДАГ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Тэрбум мод" сан ОБЕГ-тай хамтран олон нийтэд экологийн боловсрол олгох, ойн санг хамгаалах, нөхөн сэргээхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Тэрбум мод сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн нар гарын үсэг зурсан юм.
Хамтын ажиллагааны хүрээнд орон нутаг руу чиглэсэн ойжуулалтын ажил, хүүхэд залууст мод тарихын ач холбогдол, ой, хээрийн гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлж, ойн санг хамгаалах зөв дадалд сургах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарах нь эрсдэлийг бууруулдаг онцлогтой юм.
Үүнээс гадна банк, санхүүгийн боловсролыг Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнд олгоход дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22