Dark Light
Нийгэм | 2026-04-17

УЛСЫН ХЭМЖЭЭНД 9,2 САЯ МАЛ ТӨЛЛӨЖ, МАЛ ТӨЛӨЛТ 41.4 ХУВЬТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдрийн байдлаар нийт төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөөд байна. Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой нь бойжиж, бойжилт 98.9 хувьтай байна. Мал төллөлтийг бүсчлэн үзвэл баруун бүс 44.5%, зүүн бүс 38.3%, төвийн бүс 38.2%, хангайн бүс 43.1 хувьтай үргэлжилж байна.

Улсын хэмжээнд 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнийг төрлөөр нь авч үзвэл тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байгаа бөгөөд оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22