Dark Light
Нийгэм | 2026-04-17

ХҮН АМ, ХӨГЖЛИЙН КОМИССЫН 59 ДҮГЭЭР ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нью-Йорк хотноо 4 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” тэргүүлэх сэдвийн хүрээнд болж байна.
Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 4 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцлов.
Түүнчлэн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй ахиц дэвшлийг онцолж, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, ойр, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг дурдахын зэрэгцээ технологийн хөгжил нь хувийн мэдээллийн хамгаалалттай уялдах ёстойг тэмдэглэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22