Ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түймэр гарсан үед шуурхай унтраах ажиллагааг зохион байгуулах хүрээнд улсын хэмжээнд нийслэлийн 5 дүүрэг, 4 аймгийн 10 суманд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх 16 хөдөлгөөнт бүлэг, 4 аймгийн 33 суманд орон нутгийн мэргэжлийн анги, Байгаль орчны газраас ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх 33 хөдөлгөөнт эргүүл, 4 аймгийн 12 суманд 21 байнгын хяналтын цэгт ажиллаж байна.
Хөдөлгөөнт эргүүл, хяналтын цэгт Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Байгаль орчны газар, орон нутгийн мэргэжлийн ангийнхан ажиллаж, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2152 автомашин, 6937 айл өрхийн нийт 22.952 иргэнд зөвлөмж мэдээлэл хүргэлээ.
Мөн Говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-сүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 30 гаруй алба хаагч Дорнод, Сүхбаатар аймгийн ой, хээрийн гал түймрийн эрсдэл бүхий зарим сумдад хөдөлгөөнт бүлгийн үүргийг үүрэг гүйцэтгэж байна.
АДМИН







Нийгэм




