Dark Light
Нийгэм | 2026-04-17

"НЭГ БҮС - НЭГ ЗАМ" ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Макаогийн сан (Macao Foundation)-гаас "Нэг бүс - Нэг зам" санаачилгын дагуух орнуудын боловсролын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын оюутнуудад зориулсан бакалаврын зэргийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.

1. Тэтгэлгийн зорилго ба хамрах хүрээ

  • Тэтгэлгийн нэр: "Нэг бүс - Нэг зам" тэтгэлэг (Макаод суралцуулах тэтгэлэг)
  • Квот: 11 улсаас нийт 50 оюутан
  • Тэтгэлгийн хэмжээ: Нэг оюутанд жилд 100,000 макао патака
    (Нэг жилд олгох тэтгэлгийн хэмжээнээс илүү гарсан зардлыг суралцагч өөрөө хариуцна.)

2. Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2026-2027 оны хичээлийн жилд Доор дурдсан Макаогийн их сургуулиудад элсэн суралцах эрх авсан байх.

3. Бүртгэлийн хугацаа ба сонгон шалгаруулалтын явц

  • Бүртгэл: 2026 оны 6 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31-ний хооронд
  • Бичиг баримтын хяналт: 2026 оны 9 дүгээр сарын эхний хагас
  • Эцсийн шалгаруулалт: 2026 оны 9 дүгээр сарын сүүлийн хагаст багтан хариу мэдэгдэнэ.
  • Доорх жагсаалт дахь их сургуулиудад суралцах хүсэлт гаргана.
  • Их сургуульдаа тэнцсэн тохиолдолд Макао дахь их сургууль нь суралцагчийн тэтгэлгийн материалыг Макао санд илгээнэ.
  • Макао сан эцсийн шийдвэрийг гаргана.

4. Хамтрагч их сургуулиуд

Оюутнууд дараах сургуулиудын цахим хуудас руу орж бүртгүүлэх боломжтой. Үүнд:

  • Макаогийн их сургууль (University of Macau) – www.um.edu.mo
  • Макаогийн Политехникийн их сургууль (Macao Polytechnic University) – www.mpu.edu.mo
  • Макаогийн Аялал жуулчлалын дээд сургууль (Macao University of Tourism) – www.utm.edu.mo
  • Макаогийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль (Macau University of Science and Technology) – www.must.edu.mo
  • Макаогийн Хотын их сургууль (City University of Macau) – www.cityu.edu.mo
  • Гэгээн Йосефын их сургууль (University of Saint Joseph) – www.usj.edu.mo
  • Макаогийн “Кианг Вү” сувилахуйн коллеж (Kiang Wu Nursing College of Macau) – www.kwnc.edu.mo

Анхаарах зүйлс:

  • Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
  • Макао дахь их сургуульдаа тэнцсэн тохиолдолд тухайн их сургууль Макао санд суралцагчийн мэдээллийг илгээн тэтгэлэг олгогдож эхлэх юм.
  • Тэтгэлгийн талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны олон нийттэй харилцах 70100110 дугаараас лавлана уу.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22