Dark Light
Нийгэм | 2026-04-17

ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 04 дүгээр сарын 17-ноос 04 дүгээр сарын 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
 
17-нд баруун аймгуудын нутгаар, 18-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, өмнөх өдрөөсөө 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
 
Хур тунадас: 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгэг хойд хэсгээр, 25-нд Хангайн уулархаг нутгаар, 26-нд Халх голын хөндийгөөр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метр хүрч, хүчтэй салхи, шороон шуурга, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 24-нд тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 10-20 градусаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -4...-9 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -1...-6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна.
 
20-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус хүйтэн, өдөртөө +13...+18 градус, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 17-18-нд шилжих шөнө бага зэргийн бороо, 18-ны өдөр хур тунадас, 18-19-нд шилжих шөнө бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, хур тунадас орохын өмнө шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: 18-ны үдээс хойш, 19-ний өдрүүдэд эрс хүйтэрч шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна. 20-ноос дулаарч шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00