Dark Light
Нийгэм | 2026-04-17

8248 ҮХРИЙГ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байна.
Тус ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх, дархлаажуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.
Одоогийн байдлаар дархлаажуулалтын ажил 51.1 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тухайлбал, мал бүхий 11, 20, 33, 35 дугаар хороонд нийт 8248 толгой үхрийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Мөн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид болон мэргэжилтнүүд хороодын хэсгийн ахлагч нартай хамтран өрх бүрээр явж, вакцинд хамрагдаагүй мал, амьтан үлдсэн эсэхийг нягтлан шалгаж, бүрэн хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Дархлаажуулалтын талаарх мэдээллийг хороодын хэсгийн ахлагч нар иргэдэд тогтмол хүргэж байгаа тул мал бүхий иргэд та бүхэн идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Эх сурвалж | Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22