Dark Light
Нийгэм | 2026-04-17

МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД, ТББ-УУДЫН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрчим хүчний салбарын мэргэжлийн холбоод болон ТББ-уудын төлөөллүүд салбарын сайдтай уулзаж, санал солилцлоо. МҮХАҮТ-ын Эрчим хүчний зөвлөлтэй хамтран зохион байгуулсан уг уулзалтаар талууд дараах бодлогын асуудлаар хамтран ажиллахаар ярилцлаа.
  • Хууль, эрх зүйн орчны шаардлагатай шинэчлэл хийх
  • Салбарын мастер төлөвлөгөө, бүтээмжийн дүн шинжилгээнд хамтран ажиллах
  • Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх замаар төрийн ачааллыг бууруулах
  • Чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх
  • Үнэ тарифын бодлогод мэргэжлийн холбоодын байр суурийг тусгах
  •  Салбарын хүний нөөцийн хомсдолыг арилгахад арга хэмжээ авах
  • Ажиллагсдын цалин хангамж, нийгмийн баталгааг сайжруулах
  • Технологийн шинэчлэл хийх
  • ТӨХК-иудын засаглал, хувьчлалыг эрчимжүүлэх
Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс нэн тэргүүнд салбарын бодлогыг  шинэчлэн тодорхойлохын тулд хамтдаа асуудлуудаа эрэмбэлж, тодорхой шийдэл, гаргалгаа боловсруулж, бодлогын зөвлөлд хамтран ажиллах санал дэвшүүллээ.
 
Түүнчлэн салбарын үнэ цэнэ, үнэлэмжийг өсгөх чиглэлд оролцогч талуудын итгэл үнэмшил, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд шийдвэр гаргагчид болон олон улсын донор байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж эхэлснээ онцоллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22