Dark Light
Нийгэм | 2026-04-17

"BARILGA EXPO” ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Барилгын салбарын төсөл, шинэ технологи, инновацыг нэг дор төвлөрүүлдэг 39 дэх удаагаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг 2026 оны дөрөвдүгээр сарын 24–26-ны өдрүүдэд Буянт-Ухаа ордонд зохион байгуулагдана. Үзэсгэлэнд Монгол БНХАУ, БНСУ, Япон, Герман, Польш, Итали, Турк, ОХУ зэрэг барилгын салбартаа тэргүүлэгч 20 улсын барилгын материал үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч, ханган нийлүүлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, хөрөнгө оруулагч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч 400 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцоно.

Мөн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын Яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Барилгын хөгжлийн төв зэрэг салбарын төрийн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулж, мэдээлэл өгнө.

39 дэх удаагийн үзэсгэлэнд: 

Барилгын материал дэвшилтэт технологи чиглэлээр

  • Барилгын материал
  • Засал чимэглэлийн материал
  • Цахилгаан эрчим хүч, холбоо дохиолол
  • Сантехник агааржуулалт
  • Машин механизм, багаж тоног төхөөрөмж
  • Зураг төсөл архитектур, BIM
  • Тавилга интерьер, дизайн
  • Зам гүүр дэд бүтэц инженер, геологи
  • Гадна тохижилт, ландшафт
  • Барилга угсралт,
  • Гадна тохижилт, Ландшафт
  • Амины орон сууц угсралт, зөөврийн сууц

Шинэ орон сууц үл хөдлөх чиглэлээр

  • Стандарт орон сууц
  • Амины орон сууц
  • Тансаг орон сууц
  • Хаус
  • Үл хөдлөх хөрөнгө зууч
  • Оффис, үйлчилгээ

Мөн үзэсгэлэнгийн гадаа талбайд багаж тоног төхөөрөмж, өргөх байгууламж, барилга угсралтын материалууд, амины орон сууц, зөөврийн сууц зэрэг бүтээгдэхүүнүүд танилцуулна.

Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд барилгын салбарын B2B уулзалт болон мэргэжилтнүүдийн илтгэл семинарууд гурван өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага”-ыг шалгаруулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22