Dark Light
Нийгэм | 2026-04-17

ДАШНЯМТАЙ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 1 /2026.04.18/ БЯМБА ГАРАГ
ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 05.58-19.46
  • Барилдлага: Түлэх 
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Мод
Аргын тооллын 4 сарын 18, Санчир гараг. Билгийн тооллын 1, Гоё хүүхэн одтой, хар нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22