Dark Light
Нийгэм | 2026-04-17

ИХЭР: ӨӨРИЙН ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЭ СЭТГЭЛЭЭ НЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Амар амгалан байх нь өнөөдөр чухал ач холбогдолтой байна. Хэрвээ та өглөө бүр өөрийгөө албадан сэрээдэг бол энэ өдрийг амар тайвнаар мэдрэх нам гүм орчныг бүрдүүл. Од эрхсийн зүгээс танд хэцүү шийдвэр гаргах хэрэггүй гэж зөвлөгөө өгч байна. Гэхдээ та заавал шийдвэр гаргах хэрэгтэй бол өөртөө итгэлтэй, ухаалаг байдал мэдрэхийг хичээ. Хүлээцтэй хүмүүс том алдаа хийхгүй байж чадна. 

Үхэр: Хувийн амьдралаа эхэнд тавьж байх хэрэгтэй болно. Нөөц эрч хүчээ гэр орноо цэгцлэхэд зарцуулах нь ашигтай. Энэ үед гэрийн ажлуудаа хойш нь тавилгүйгээр даван гарах хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр ихэнх ажлаа хойш нь тавиад амралтын цагаараа хийхийг хүссэн төлөвлөгөөгөө зохио. Эцэг эхчүүд хүүхдүүдээ салхинд дагуулан явж, санаа зовох зүйлгүйгээр сайхан хөгжилд.

Ихэр: Өөрийн хайртай хүмүүстээ сэтгэлээ нээ. Бусдад бодож байгаагаа ил тод илэрхийлж болох юм. Гэвч хэрүүл маргаанаас зайлсхийхийн тулд эв эеийг хичээх хэрэгтэй. Тасалдсан харилцаагаа сэргээх үед таны алдааг уучлан өршөөх бололтой. Өмнө үүссэн таагүй нөхцөл байдлаас болж найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ тааламжгүй байдал бий болсон бол одоо засах цаг.

Мэлхий: Амар тайван бөгөөд эрх чөлөөтэй байлгах бүтээлч зүйлийг төлөвлө. Олон нийтийн болон соёл урлагийн арга хэмжээнд оролцох зэрэг нь тохиромжтой үе. Адал явдал хайж буй хүмүүст юу ч хийхгүй зүгээр байх нь залхуутай байж магадгүй. Ойр зуур тойрон аялал хийх санаа төрвөл аяллаа эхэл. Хосуудын хооронд гарсан маргаан түр зуурынх байх тул шийдэмгий үйлдэл хийх хэрэггүй. 

Арслан: Урьдчилан таамаглаагүй зүйлүүд тохиолдож болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Танихгүй хэн нэгэнд сэтгэл татагдаж магадгүй. Гэхдээ өөрийн сэтгэл зүрхэнд хэтэрхий их саад болох хэрэггүй. Өөрийн амьдралыг өөрчлөхөд бэлэн бай. Өнөөдрийг зөвхөн өөртөө зориул. Цэвэр агаарт гарах, ууланд алхахад тохиромжтой байна. 

Охин: Амралтын өдрүүдээ цэвэр агаарт өнгөрүүлж болно. Таны найз нөхдийн хэн нэг нь уулзаагүй удсан бол өнөөдөр их санаж үгүйлнэ. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ илүү их цаг зарцуулах хэрэгтэй. Тэдэндээ зарцуулсан цаг хором бүрээсээ үнэт зүйлийг олно. Гэр бүлээрээ хамт аялах хүсэл төрнө. Хувийн хүсэл мөрөөдлөө хэт өндөрт тавих хэрэггүй. Үзэл бодлоо хэт илэн далангүй илэрхийлэхээс зайлсхий. 

Жинлүүр: Долоо хоногийн төгсгөлд од эрхсийн нөлөө сайжирч байна. Өөрийн сайн чанарт тулгуурлан өдөр тутмынхаа асуудлыг шийдвэл сэтгэл амарна. Тулгарсан нөхцөл байдал таны санааг зовоож чадахгүй бөгөөд энэ нь ирээдүйн төлөвлөгөөг тодорхой болгож өгнө. Найз нөхөд хамтрагчдынхаа хүрээлэлд гол анхаарлаа төвлөрүүл. Эргэн тойронд чинь зарим нэг өөрчлөлт гарч байж болох юм. Өөрчлөлтийг хүлээн авахад бэлэн бай.

Хилэнц: Энэ өдрийг гэр бүлийн хүрээ эсвэл найз нөхдийнхөө хүрээнд өнгөрүүл. Энэ амралтын өдрүүдээр танд эерэг энерги зонхилох төлөвтэй байна. Гэр бүл, найз нөхөдтэйгөө ойрхон газар зугаалах бол ажлаа төлөвлөж, аялалд бэлд. Өөрийн эрх мэдлийн хүрээнд гаргах шийдвэр тань олон хүнд нөлөөлөх бололтой.

Нум: Хэдийгээр бие даасан байдал чухал ч ойр дотнын хүмүүсээс бүх асуудлаа нууцлах гэж оролдох хэрэггүй. Энэ нь үл ойлголцол үүсгэх болно. Хайр дурлалын харилцаа сайн байх хэдий ч хий хардсанаас болж харилцаанд асуудал гарах магадлалтай. Тэвчихэд хэцүү байсан ч уян хатан дипломатч байхыг хичээгээрэй. Тусламж хүссэн хэн нэгнээс хурдан холдож одохыг хичээх хэрэггүй. 

Матар: Гэр бүл үр хүүхдүүдтэйгээ хамт байх нь энэ өдрийг тайван өнгөрөөхөд тус болно. Хэрвээ та боломжтой бол дэлгүүр хэсэж, хэрэгцээт эд зүйлс болон бэлэг сэлт авах нь танд сайхан санагдана. Уран бүтээлч мэргэжилтэй хүмүүс од эрхсийн ивээлийг ашиглах хэрэгтэй. Шинэлэг байдлын тусламжтайгаар өвөрмөц онгодтой байна.

Хумх: Чимээ шуугиантай газраас хэсэг зуур ч болов хол байж, нам гүм байхад цаг гарга. Таны сэтгэл санааны чадавх өөрийн зөн совиндоо тохирох цаг хугацаа хэрэгтэй. Гэр бүл, эрүүл мэндийн асуудлаас болоод найз нөхдөөрөө цугларах уулзалтад очиж чадахгүй байж мэднэ. Дотнын харьцаагаа сайхан болгох гэж хичээж байгаа хүмүүс амжилтад хүрэх болно. Өнөө орой гэртээ байх нь үнэхээр сайхан сонголт байна. 

Загас: Жижиг сажиг юмаар хөөцөлдөх байдал гарч магадгүй ба цаашид шийдвэрлэх алхам хийхдээ шинэ арга барилаар хандах нь тун чухал байх болно. Эсрэг тохиолдолд нөгөө л хуучин үр дүнгээ хүртэх болно. Гэр орны болон санхүүтэй холбоотой урьдчилан тооцоолоогүй асуудлуудад цухалдах ч хүлээн зөвшөөр. Чөлөөт цаг гарган найз нартайгаа нийлж сайхан хөгжилд. Ойр дотнын хүмүүстэйгээ тав тухтай орчинд илэн далангүй ярилцан суух нь хувийн амьдралыг амар тайван бөгөөд аз жаргалтай болгоход сайн нөлөө үзүүлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22