Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт АНУ-ын Вашингтон хотноо 2026 оны 4 дүгээр сарын 13–18-ны өдөр зохион байгуулагдаж буй Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн банкны Хаврын уулзалтад оролцож, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй нөхцөлд макро тогтвортой байдлыг хангах бодлогын асуудлаар олон улсын төв банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчидтэй санал солилцож байна.
Тус уулзалтад дэлхийн 190 гаруй орны төв банкны ерөнхийлөгч, Сангийн сайд тэргүүтэй төлөөлөгч оролцож, бүс нутгийн болон дэлхийн санхүү, эдийн засгийн тулгамдсан асуудал, тэр дундаа гадаад хүчин зүйлийн нөлөө, инфляцын дарамтыг бууруулах бодлогын арга хэрэгслийн талаар хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Жиёон Чой, Дэд тэргүүн Кэнжи Окамура, Ази, Номхон далайн газрын захирал Кришна Шринивасан, мөн Дэлхийн банкны Дэд ерөнхийлөгч Карлос Фелипэ Харамиёо, Олон Улсын Санхүүгийн корпораци, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, BNY Mellon, JPMorgan зэрэг олон улсын санхүүгийн байгууллагын удирдлагуудтай уулзалт, хэлэлцүүлэг хийлээ. Эдгээр уулзалтаар Төв банкны бие даасан байдлыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлэх болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бодлогын түншүүдтэй мэдээлэл солилцов.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон Монголын талын төлөөлөгчид ОУВС-гийн Дэд тэргүүн Кэнжи Окамура, Ази, Номхон далайн газрын дэд захирал Таксин Саади Седик нарын хамт
Мөн Монголбанкны Ерөнхийлөгч ОУВС-гийн Олон Улсын Валют, Санхүүгийн Хорооны (IMFC) үндсэн хуралдаанд оролцож, дэлхийн эдийн засаг, санхүүгийн бодлогын чиглэлээр Монгол Улсын төв банкны байр суурийн талаар хэлэлцэх юм.
АДМИН







Нийгэм





