Dark Light
Нийгэм | 2026-04-17

ЭМЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Н.ЭРДЭНЭБАЯР ТОМИЛОГДЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тэрээр Салбарын бодлого, үйл ажиллагааны уялдааг хангах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд онцгой анхаарч, бодит үр дүнд хүрэхийг зорьж ажиллана гэлээ.
 
Боловсрол:
  • 1991-1997 он - Хүний их эмч, Анагаах ухааны их сургууль;
  • 2001-2003 он - Анагаах ухааны магистр, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль;
  • 2003-2004 он - Арьс, гоо заслын эмч, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль;
  • 2006-2010 он - Анагаах ухааны доктор (Ph.D), Япон улсын Токушима их Сургууль;
  • 2014 -2015 он -Төрийн захиргааны менежмент, Удирдлагын академи
Ажлын туршлага:
  • 2025 - Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга;
  • 2012-2025 он - Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн захирал;
  • 2010-2012 он - Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Ахлах багш
  • 2006-2010 он - Япон улсsy Токушимагийн их сургуульд докторант, туслах багш;
  • 2004-2006 он - Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд арга зүйч, багш, ахлах багш;
  • 2003-2004 он - “Монос” Анагаах ухааны дээд сургуульд багш;
  • 2001-2003 он - Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Харшил, астмын лабораторид судлаач
  • 1997-1998 он - Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвд их эмч
Эрдмийн цол, мэргэжлийн зэрэг:
  • 2022 он - Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Профессор;
  • 2016 он - Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дэд профессор;
  • 2024 он - Эрүүл мэндийн удирдлагын “Зөвлөх” зэрэг;
  • 2016 он - Эрүүл мэндийн удирдлагын “Тэргүүлэх” зэрэг.
Мэргэшсэн байдал:
  • 2023 он - “Эрхэлсэн түшмэл” сургалт, Удирдлагын академи;
  • 2014-2015 он - Төрийн захиргааны менежмент, Удирдлагын академи;
  • 2014 он - Эмнэлгийн менежерийн сургалт, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль;
  • Япон, АНУ, Сингапур, БНСУ зэрэг улсуудад эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр сургалтуудад хамрагдсан.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22