Dark Light
Нийгэм | 2026-04-18

ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ АЖИГЛАГДАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны өглөөний 08:00 цагийн байдлаарх цаг агаарын мэдээ

Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар Монгол орны зарим нутгаар цаг агаарын олон төрлийн үзэгдэл ажиглагдаж байна. Тухайлбал, цас, цасан шуурга, шороон шуурга болон бороо орж, иргэд, малчид, тээвэрчдэд хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Цас орж буй нутгууд: Архангай аймгийн Тариат сум, Завхан аймгийн Баянхайрхан, Нөмрөг, Сантмаргац, Сонгино, Тэс, Ургамал, Цэцэн-Уул сумдад цас орж байна. Мөн Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Зүүнхангай, Өндөрхангай, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумдад цас орж, зам даваа халтиргаа гулгаа ихсэх нөхцөл бүрдээд байна.

Цасан шуурга шуурч буй нутгууд: Увс аймгийн Цагаанхайрхан, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумдын нутгаар цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна.

Шороон шуурга шуурч буй нутгууд: Баянхонгор аймгийн Эхийнгол, Говь-Алтай аймгийн Төгрөг, Увс аймгийн Наранбулаг, Ховд аймгийн Дарви, Дөргөн сумдын нутгаар шороон шуурга шуурч, салхи ширүүсч байна.

Бороо орж буй нутгууд: Архангай аймгийн Жаргалант, Цэцэрлэг, Завхан аймгийн Тэлмэн, Хөвсгөл аймгийн Тариалан, Тосонцэнгэл, Түнэл, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдад бороо орж байна.

Иймд иргэд та бүхэн цаг агаарын нөхцөл байдалд анхааралтай хандаж, холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцаслах, малчид мал сүргээ хамгаалах арга хэмжээ авахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22