Dark Light
Нийгэм | 2026-04-18

СЭРГЭЛЭН СУМАНД ОСОЛ ГАРЧ 1 ТН ТҮЛШ АСГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Говьсүмбэр явах замаар түлш ачин зорчиж явсан том оврын тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн замаар зорчиж явсан ачааны том оврын  тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэн ослын улмаас түлш замаар асгарсан гэх мэдээлэл 2026.04.17-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу харъяа аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.

10 тонн түлшний сав цоорсны улмаас 1 тонн түлш асгарч, үлдсэн 9 тонн түлшийг бусад тээврийн хэрэгсэлд шилжүүлсэн байна. Онцгой байдлын газраас түлш асгарсан асуудалд журмын дагуу арга хэмжээ авч аюулгүй болгон ажилласан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22