Dark Light
Нийгэм | 2026-04-18

ДОРНОД АЙМАГТ БҮРТГЭГДСЭН 2 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.18) 16:00 цагийн байдлаар Дорнод аймагт гарсан 2 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Үүнд:
Тус аймгийн Халхгол сумын Ташгай III багийн “Арц холбоо уул" гэдэг газар БНХАУ-аас 12:48 цагт хил давж орж ирсэн хээрийн түймрийг унтраахаар “Петро чайна дайчин тамсаг 21 дүгээр талбай”-д хөдөлгөөнт бүлгийн үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд III багийн “Шинжүүрийн уурхай” гэдэг газар 10:25 цагт гарсан хээрийн түймрийг унтраахаар тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Шинжүүрийн уурхай”-н ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22