Dark Light
Нийгэм | 2026-04-19

ЦУОШГ: ӨНӨӨДӨР ИХЭНХ НУТГААР ЦАС, ШОРООГООР ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг уур, орчны шинжилгээний газраас (ЦУОШГ) өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 19-ний өглөөний 09:00 цагийн байдлаарх нэгдсэн мэдээллийг ирүүллээ.

​Одоогийн байдлаар улсын хэмжээнд цас, цасан болон шороон шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул иргэд, жолооч та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

​Дараах аймгуудын нутгаар цас орж, замын гадаргуу хальтиргаа гулгаатай байна:

  • Дорнод: Баян-Уул, Баяндун, Баянтүмэн, Булган, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Хэрлэн, Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот
  • Нийслэл: Улаанбаатар хот орчим, Налайх дүүрэг
  • Сүхбаатар: Түмэнцогт
  • Хэнтий: Батноров, Норовлин

​Хүчтэй салхи, цасны улмаас алсын хараа муудаж, цасан шуурга шуурч буй бүсүүд:

  • Төв аймаг: Зуунмод, Мөнгөнморьт, Эрдэнэсант
  • Хэнтий: Батширээт, Баян-Адрага, Биндэр, Гурванбаян, Дадал, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр
  • Өвөрхангай: Бүрд, Есөн-Зүйл, Өлзийт
  • Увс: Цагаанхайрхан
  • Нийслэл: Багануур дүүрэг

​Говь болон тал хээрийн бүсээр салхины хурд ширүүсэж, шороон шуурга шуурч байна:

    • Дорноговь: Иххэт, Улаанбадрах, Хөвсгөл, Эрдэнэ
    • Дундговь: Баянжаргалан, Говь-Угтаал, Дэрэн, Өндөршил
    • Говьсүмбэр: Сүмбэр
    • Сүхбаатар: Баруун-Урт
    • Өмнөговь: Ноён
    • Дорнод: Матад

 АНХААРУУЛГА: > Цаг агаарын тогтворгүй байдлаас шалтгаалан холын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцаслахыг зөвлөж байна. Малчид болон тариаланчид байгалийн гэнэтийн үзэгдлээс сэрэмжлээрэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22