Dark Light
Нийгэм | 2026-04-19

МОНГОЛЫН ЖҮДОГИЙН БАГ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ӨМӨЗО-ы Ордос хотод болж өндөрлөлөө. Өнөөдөр багийн барилдаанууд явагдсан бөгөөд Монгол Улсын шигшээ баг Д хэсгийг тэргүүлж эхний тойрогт гоц мөргөн, хоёрдугаар тойрог буюу хэсгийн аваргын төлөө Киргизстаны багийг 4:2 харьцаатайгаар ялж Д хэсгийн аварга болсон.

Тэгвэл үүний дараа Узбекистаны багийг 4:3 харьцаагаар буулган авч алтан медалийн төлөө шалгарсан юм.

Харин алтан медалийн төлөө Казахстаны шигшээ багтай барилдаж 4:0 харьцаатай ялалт байгуулснаар багийн төрөлд аваргын алтан медаль хүртлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10