Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т зааснаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Аймгийн сонгуулийн хороог дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс өмнө байгуулсан.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дөрөвдүгээр сарын 22-ноос өмнө Сумын сонгуулийн хороог байгуулна. Сумын сонгуулийн хороо тавдугаар сарын 7-оос өмнө хэсгийн хороог байгуулж, нийтэд мэдээлнэ.
Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгууль зохион байгуулагдах аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгуулийн хороо байгуулах болон байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын нөөц бүрдүүлэх, сонгуулийн цахим систем (https://e-election.mn)-д бүртгүүлж сургалтад хамрагдах талаар чиглэл хүргүүлсэн. Сумын сонгуулийн хороод байгуулагдсаны дараа цахим хуралдаанаар арга зүйн зөвлөмж өгөхөөр төлөвлөөд байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль зохион байгуулах аймаг, сумдыг мэдээллийг хүргэж байна.
|
Эх сурвалж
| СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
|
АДМИН







Нийгэм




