Dark Light
Нийгэм | 2026-04-20

ДОХИОНЫ ХЭЛНИЙ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол дохионы хэлийг эзэмшүүлэх, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх болон монгол дохионы хэлний мэргэжилтний эрх зүйн байдал, дохионы хэлний зөвлөл, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага,  хуулийн этгээд, хувь хүний эрх, үүргийг тодорхойлох харилцааг зохицуулах Дохионы хэлний тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. 
Тус хууль батлагдсанаар 
  • Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүн хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн  дүрэмтэй,  нийгмийн  харилцаанд  чөлөөтэй  оролцох нөхцөл бүрдэнэ.
  • Монгол  дохионы  хэлний  хэлмэрч,  орчуулагчийн  хүртээмж нэмэгдэж, хүний эрхийн зөрчил буурна.
  • Дохионы  хэлээр  чанартай  боловсрол  эзэмших,  хөдөлмөр эрхлэх,  нийгмийн  харилцаанд  бие  даан  оролцох,  мэдээлэл хайх,   авах,   үзэл   бодлоо   чөлөөтэй   илэрхийлэх,   эрхээ хамгаалуулах нөхцөл бүрдэх юм. 
Ажлын хэсгийн уулзалтыг эрүүл мэнд, мэдээлэл, технологийн болон хэлмэрчийн үйлчилгээний хүртээмжийн талаар сонсголын болон сонсгол-хараа хавсарсан бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг нэгтгэн хэлэлцэх, энэ талаар бодлого шийдвэр гаргагч болон сонсголын бэрхшээлтэй иргэдтэй санал солилцож, гарсан саналыг хуулийн төсөлд тусгах зорилготойгоор зохион байгууллаа. 
Уулзалтад Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил инновац харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, И-Монгол академи , Тэгш тусгал ТББ-ын “Монголын сонсголгүй иргэдийн  хэлний адилслыг бэхжүүлэх төсөл” болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22