Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийн нөхцөл байдлын хүрээнд Хөдөө аж ахуйн биржийн 2026 оны 4 дүгээр сарын 13–17-ны өдрүүдийн арилжааны үргэлжилсэн мэдээг танилцуулж байна. Өнгөрсөн 7 хоногт Хөдөө аж ахуйн бирж дээр нийт 3 удаагийн арилжаа зохион байгуулагдаж, 7 хэлцэл хийгдэн, 2 брокер оролцож, нийт 6.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийгдсэн байна.
Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлт бөгөөд биржийн арилжааны идэвх сэргэж буйг харуулж байна.
Арилжааны бүтцийг авч үзвэл самнасан ноолуур зонхилж, 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 17 тонн ноолуур арилжаалагдсан нь нийт арилжааны дийлэнх хувийг бүрдүүллээ.
Мөн ямааны завод ноос 549 сая төгрөгийн үнийн дүнгээр 25.8 тонн, хонины ноос 56 сая төгрөгөөр 25 тонн арилжаалагдсан бол тэмээний ноосны арилжаа хийгдээгүй байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, арилжааны оролцогчдын идэвхийг дэмжих, үнэ ханшийн тогтвортой орчныг бүрдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна.
АДМИН






Нийгэм





