Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг(World Anti-Doping Agency)-аас Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагад тусгай шагнал олгож, байгууллагын ажилтан С.Зүчи шагналыг гардан авлаа.
Энэхүү шагнал нь допингийн эсрэг тэмцэлд оруулсан бодит хувь нэмэр, хууль бус допингийн бодисын эргэлт, хил дамнасан хууль бус худалдаа, зохион байгуулалттай зөрчилтэй тэмцэх чиглэлээр гаргасан үр дүнтэй ажиллагаа, олон улсын хамтын ажиллагааг өндрөөр үнэлсэн нэр хүндтэй шагнал юм.
Энэхүү амжилт нь Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага болон хамтран ажилласан хууль сахиулах байгууллагуудын нягт хамтын ажиллагааны үр дүн бөгөөд Монгол Улсын допингийн эсрэг үйл ажиллагаа олон улсын түвшинд үнэлэгдэж буйг илэрхийлж байна.

|
Эх сурвалж
| Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага
|
АДМИН







Нийгэм





