Боловсролын сайд Л.Энх-Амгалан Старлинк компанийн Бүгд Найрамдах Солонгос улс, Япон, Монгол улсыг хариуцсан менежер Сонхван Жоныг хүлээн авч, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн болон болзошгүй эрсдэлийн бэлэн байдлын үед нэрвэгдэж болзошгүй иргэдэд мэдээлэл хүргэх,
Харилцаа холбооны тасралтгүй байдлыг хангах зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний дэд бүтцийг шийдвэрлэх, интернэт урсгалыг нэмэгдүүлэхийг даалгасан.
Монгол Улсад хувьд ерөнхий боловсролын сургуулиуд шилэн кабелиар интернэтэд холбогдсон хэдий ч алслагдсан аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулиудад старлинк компанийн төхөөрөмжөөр интернэт сүлжээг нэвтрүүлэх, тасралтгүй байдлыг хангах зорилгоор хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Старлинк компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл, мэнд боловсролын салбарт хамтран түлхүү ажилдаг бөгөөд Боловсролын сайдын тавьсан саналыг нааштайгаар хүлээн авч, холбогдох чиглэлээр ажиллах талаар уламжилна гэлээ.
АДМИН







Нийгэм





