Dark Light
Нийгэм | 2026-04-20

ҮСЭРГЭЭНИЙ ҮЕЭР 5 НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООС УНАЖ ХҮНД ГЭМТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын 2019 оны “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоол, 2025 оны “Хүүхдийн эрхийг хамгаалах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хугацаанд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулахыг хориглосон байдаг.
Гэвч он гарсаар:
  • 3 хүүхэд ахуйн хүрээнд,
  • 1 хүүхэд хурдан морины бэлтгэлийн үед мориноос унаж хүнд гэмтэл авсан бол,
  • 1 хүүхэд морины ажил хийх үед,
  • 1 хүүхэд ахуйн хүрээнд мориноос унаж нас барсан байна.
Тухайлбал 2026 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн нэр бүхий суманд хууль бусаар зохион байгуулагдсан хурдан морины үсэргээний үед 5 настай хүүхэд мориноос унаж хүнд гэмтэл авсан байна. Иймд, эцэг эх, асран хамгаалагч, уяач, бүх шатны засаг дарга нар, нутгийн өөрөө удирдах байгууллагаас хориглосон хугацаанд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулахгүй байх, түүнд хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхдийн эрхийг хамгаалж ажиллахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас анхаарууллаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22