Монгол Улсын Ёс зүйн хороо, Гадаад харилцааны яамны дэргэдэх Ёс зүйн дэд хороо хамтран Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсаас гадаад улсад суухаар шинээр томилогдсон Элчин сайд нар, тэдний гэр бүлийн гишүүдэд зориулан “Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулав.
Сургалтыг Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, Ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү нар удирдан орж, тус яамны Ёс зүйн дэд хорооны дарга О.Эрдэнэсамбуу Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа, гомдол гаргах, хянан шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэв.
АДМИН







Нийгэм




