Dark Light
Нийгэм | 2026-04-20

ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ӨДӨРТӨӨ ДУЛААН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
 
21-23-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
 
2026 оны 04-р сарын 20-ны 20 цагаас 04-р сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
 
Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын хөндийгөөр -9...-14 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар +1...-4 градус хүйтэн.
 
Өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +10...+12 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.
 
2026 оны 04-р сарын 22-ноос 2026 оны 04-р сарын 26-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:  
 
24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна. Салхи 23, 25-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна. 23-наас нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00