БИЛГИЙН ТООЛЛЫН 4 /2026.04.21/ МЯГМАР ГАРАГ
ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТНЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.
Наран ургах, шингэх: 05.52-19.50
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Шороо
Аргын тооллын 4 сарын 21, Ангараг гараг. Билгийн тооллын 4, Гөрөөсөн толгой одтой, хөхөгчин үхэр өдөр. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
АДМИН






Нийгэм




