2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Биелүүлэх ёстой зорилгыг амжилттай биелүүлэх боломж өгч байгаа мөч бүрийг давуу тал болгон ашигла. Сонирхолтой санагдах урилга хүлээн авах болно. Мөнгө олох ч хуримтлал үүсгэх зөв дадал хэрэгтэй. Өнөөдөр найз нөхдийн тань дэмжлэг сайн байна. Ижилхэн сонирхолтой хүмүүстэй ярилцаж өөрийн эерэг мэдрэмжээ мэдэр. Амьдралынхаа чухал хүнд зориулж цаг гаргавал хайр дурлал тань гэрэлтэх төлөвтэй байна.
Үхэр: Амьдралын эрч хүч өндөр түвшинд байх боловч хэт их сэтгэл хөдлөл таныг сүйтгэж мэдэх юм. Хов жив, өдөөн хатгасан байдлаас болж хэрүүл шуугиан гаргахгүй байхыг од эрхэс танд анхааруулж байна. Үр ашиггүй хоосон яриа, утгагүй хэрүүл шуугиан таны хамаг үнэтэй цаг заваас хумслахаас хэтрэхгүй. Өнгөрсөнд бий болсон эргэлзээтэй асуудал амар тайван байвал удахгүй ор мөргүй арилах бөгөөд бүх зүйл маш тодорхой болж ирнэ.
Ихэр: Өнөөдөр хувирамтгай хандлага ноёлж байх тул сонирхолтой зүйлд оролцоно. Сэргэлэн гүйлгээ ухаантай байвал та сэтгэл догдлолтой хөгжилтэй арга замыг олж, энгийн үед удаан шийдэгддэг асуудлуудаа шийднэ. Шинэ худалдаа үйлчилгээ нээх, бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг үе. Олон нийтийн үйл ажиллагаа найдаж байснаас илүү үр дүнтэй болно.
Мэлхий: Орлогоо сайжруулах зорилготой байгаа хүмүүс үйл ажиллагааны үр өгөөжөө нэмэгдүүлэхэд анхаар. Аливаад дүн шинжилгээ хийхэд танд зөв үндэслэлтэй судалгаа хэрэг болно. Идэвх чармайлттай ажлын үр дүнд бизнесийн түншлэлтэй холбоотой асуудлуудаа зохицуулах болно. Саад бэрхшээл тохиолдвол хамтын ажиллагаа хэрэг болно. Юу ч болсон үнэнээс зугтах хэрэггүй. Эрүүл мэндийнхээ төлөө тайван ажиллаж, амар.
Арслан: Од эрхсийн зарим нөлөө танд таагүй байх магадлалтай. Бусдын нөлөөнд өртөж болзошгүй. Гэвч аливаад шударга, нээлттэй хандах нь чухал. Нээлттэй ярилцах нь хурц байдлыг намжааж, эерэг сэтгэгдлийг бий болгох болно. Гэхдээ гол нууцаа бусдад хэлэхгүй байх нь ухаалаг алхам байх бололтой. Бусдыг шүүмжлэх хандлагаа хяна. Хожим алдагдал хүлээхгүйн тулд тодорхой бус бичиг баримтан дээр гарын үсэг бүү зур.
Охин: Хамтын гэрээн дээр зөвшилцөхөд нэлээд төвөгтэй байна. Санхүүгийн нөхцөл байдал хэвийн байгаа бол сандрах хэрэггүй. Хянаж шалгаагүй бол санхүүгийн зөвлөгчид шууд хандах хэрэггүй. Харин итгэлгүй байвал дараагийн удаа хийхээр сонголтоо хойшлуулж болно. Хэн нэгэнтэй тохирсноо мартаж болохгүй бөгөөд хэрвээ боломжгүй болсон тохиолдолд үнэхээр харамсаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлээрэй.
Жинлүүр: Зөн билэг, мэдрэмж хүчтэй байна. Үүнийг ашиглан сэтгэл зовоосон асуудал дээр та зөв сонголт гаргаж чадна. Магадгүй хэрэгцээт газраа яг цагтаа байх чадвар хэрэг болно. Дургүй юмаа хийх шаардлагагүй. Зарим зүйлд хий хоосон санаа зовох нь дэмий хэрэг болно. Бүх юм сайхан болох болохоор тэвчээртэй бай.
Хилэнц: Амрах хэрэгтэй ч анхаарлаа сулруулбал өрсөлдөгч тань дор нь залгих байх шүү. Иймээс азад найдах хэрэггүй. Харин ирээдүйнхээ сайн сайханд итгэ. Зарим гэнэтийн тохиолдол танаас илүү эрч хүч шаардах болно. Материаллаг байдлаа сайжруулах бүтээлч боломжууд гарч ирнэ. Энэ үед зарим үр дүн төсөөлснөөс илүү сайн байх болно.
Нум: Хүлээлтэд байсан үйл ажиллагаа тун удахгүй амжилтад хүрэх болно. Хийж бүтээсэн ажлаа нөлөө бүхий хүнд танилцуулах боломжийг ашигла. Таны ажлын гүйцэтгэл болоод хөдөлмөрийн бүтээмж гайхалтай байна. Энэ үед үүрэг хариуцлага болон хувийн амьдралаа зөв тохируулах нь тохиромжтой үе. Хайр дурлалын хувьд төдий л сонирхолтой зүйл тохиолдохгүй учир од эрхэс энэ тал дээр анхаарлаа хандуулахгүй байхыг зөвлөж байна.
Матар: Хувийн бизнес амжилт олох магадлалтай. Гэхдээ бусдаас ялгарах арга хай. Өөрийн үзэл бодлоо түншийнхээсээ дээгүүр тавихгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Хэт ёсорхуу хямсгар байдал нь бусадтай зөрчилдөхөд хүргэж болзошгүй. Хэрэв ямар нэг чухал арга хэмжээ товлосон бол биеэ зөв авч явах нь маш чухал байна.
Хумх: Бизнес болон найз нөхдийн харилцаанд төвөгтэй байдал үүснэ. Гэвч асуудлыг шийдвэрлэх гарц олж, зөв шийдэлд хүрч чадна. Хувийн асуудлаасаа болоод шаналж байгаа найз нөхдөдөө тусламжийн гараа сунга. Та хэн нэгэнд үзүүлсэн тусламжийнхаа хариуг хэзээ нэгэн цагт үзнэ гэдгээ мэдрэх болно. Тэдэнд туслахаар юу ч хийсэн үүний төлөө таныг үнэлэх болно. Өнөөдөр бие нь тавгүй байвал эмчид үзүүлж, зөвлөгөө авбал илүү үр дүнтэй байх болно.
Загас: Сонирхолтой сургалт дамжаа эсвэл уулзалт арга хэмжээ зэрэг нь таны сэтгэх цар хүрээг өргөсгөх болно. Анхаарлаа хандуулах маш олон асуудал байх боловч хангалттай цаг байхгүй тул өмнөх ажлаа л амжуулах хэрэгтэй болно. Зарим хүмүүс аз туршин их мөнгөтэй болохыг хүснэ. Гэвч булхай луйврын золиос болохоос сэргийл. Хялбар мөнгө олох арга бий гэж бүү бод.
АДМИН






Нийгэм




