Dark Light
Нийгэм | 2026-04-21

ДОРНОД, ХЭНТИЙ АЙМАГТ ХЭЭРИЙН 3 ТҮЙМЭР БҮРТГЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээнд (2026.04.20) Дорнод, Хэнтий аймагт 3 удаагийн хээрийн түймэр бүртгэгдснээс нэг түймрийг бүрэн унтрааж, 2 түймрийг цурамд орууллаа.
Үүнд:
Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут II багийн “Бөөрийн булаг” гэдэг газар (2026.04.20) 12:43 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Баян-Уул, Цагаан-Овоо сумын мэргэжлийн нийт 37 хүн, 7 автомашинтайгаар ажиллаж, 15:20 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраалаа.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын VII багийн “Жаргалант” гэдэг газар 11:07 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газар, Өлзийт тосгон, Өмнөдэлгэр, Хэрлэн сум, Тахилга тосгоны мэргэжлийн ангийнхан нийт 80 хүн, 10 автомашинтайгаар ажиллаж, 14:40 цагт цурамд оруулж, 21:05 цагт бүрэн унтраалаа.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын VIII багийн “Ар хүүш” гэдэг газар өвөлжөөнөөс гал алдаж, хээрийн түймэр гарсан дуудлага 15:57 цагт бүртгэгдэж, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 18:53 цагт цурамд оруулж, бүрэг унтраахаар ажиллаж байна.

Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00