Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны 11 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хяналтын журмаар эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хэлэлцүүлэхээр товлосон.
Энэхүү хуралдаанд Улсын дээд шүүхийг төлөөлөн оролцох итгэмжилсэн төлөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд холбогдох баримтын хамт ирүүлжээ.
Иймд маргааныг бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын чөлөөтэй мэтгэлцэх боломжийг хангах үүднээс уг маргааныг хянан шийдвэрлэх их суудлын хуралдааныг хойшлуулж, 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 9.30 цагт хийхээр товлож, магадлал гаргалаа.
АДМИН







Нийгэм





