Цагдаагийн байгууллагад энэ оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны гудамжинд "Манай дүүг гурвуулаа нийлж зодоод, хутгалсан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулан гэм буруутай байж болзошгүй этгээдүүдийг олж тогтоон баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Тодруулбал: Тухайн этгээд нь таарамжгүй харилцааны улмаас хохирогчдыг зодсон ба үргэлжлүүлэн хамт явсан хохирогчийн нүүрэн тус газарт 3 удаа цохиж, зүүн гуя хэсэгт 1 удаа хутгалсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Уг этгээдүүдтэй холбоотой үйлдэл холбогдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.
Бусадтай таарамжгүй харилцаа үүсгэхээс зайлсхийж, өөрийн эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
АДМИН







Нийгэм




