Dark Light
Нийгэм | 2026-04-21

ГАДААД УЛСЫН ИРГЭДЭД 20 ХОНОГ БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим орчинд “...Согтуу Хятадууд төв талбай дээр шээгээд зогсохгүй, шаардлага тавьсан цагдааг үл тоов” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Уг асуудал нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл (Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах), 5.2 дугаар зүйл (Танхайрах), 15.2 дугаар зүйл (Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах)-д зааснаар шалгалтын ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс дээрх гадаад улсын иргэдийг олон нийтийн газар, гудамж талбайд бие зассан үйлдэлд 10 нэгжээр, Төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд 250 нэгжээр тус тус торгож, олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэсэн үйлдэлд 20 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулсан болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22