Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстан Улсын Бишкек хотноо энэ оны 04 дүгээр сарын 06-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан.
Тус тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Хүч-Албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Т.Тулга эрэгтэйчүүдийн 70 кг жинд мөнгөн медаль, Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Олон улсын хэмжээний мастер, мөн хэлтсийн туслах дасгалжуулагч, цагдаагийн дэд ахлагч Э.Дэлгэрмаа эмэгтэйчүүдийн 68 кг жинд хүрэл медаль тус тус хүртсэн билээ.
Монгол Улсынхаа нэрийг олон улсын тавцанд мандуулан албаны нэр хүндийг өндөрт өргөж, амжилт гаргасан алба хаагчдаа Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр /2026.04.21/ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр цагдаагийн дэслэгч Т.Тулга, цагдаагийн дэд ахлагч Э.Дэлгэрмаа нарын гаргасан амжилт, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, “Спортын алдар” тэмдгээр шагнаж, урамшуулав.
АДМИН






Нийгэм





