Прокурорын байгууллага 2026 оны 04 дүгээр сарын 13-наас мөн сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авч, Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн нийт 157,039 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьсан байна.
Үүнээс эрх бүхий албан тушаалтан 151,248 буюу 96.3 хувийг газар дээр нь, 1,824 буюу 1.1 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1,320 буюу 0.8 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан 522 шийдвэрийг хянаж, 36 буюу 6.8 хувийг хүчингүй болгон, зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 27 шийдвэрийг хянаж, 6 буюу 22.2 хувийг хүчингүй болгон нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 6 буюу 22.2 хувьд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Тухайн 7 хоногт бүртгэгдсэн зөрчлийн 149,009 буюу 94.8 хувийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих”, 888 буюу 0.5 хувийг “Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих”, 700 буюу 0.4 хувийг “Автотээврийн тухай хууль зөрчих”, 703 буюу 0.4 хувийг “Танхайрах”, 3,091 буюу 1.9 хувийг “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” зөрчил тус тус эзэлж байгаа нь хамгийн их байна.
АДМИН






Нийгэм





