Өнөөдөр /2026.04.21/ Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын аврагч залуу цонхоор унах эрсдэлтэй байсан бага насны гурван хүүхдийн амь насыг аварчээ.
Тодруулбал, Дархан хотын Хуучин хорооллын таван давхар байрны гурван давхрын цонхоор 1-4 насны гурван хүүхэд толгойгоо гаргасан, унах аюултай нөхцөлд байжээ.
Энэ үед ойролцоо явж байсан Онцгой байдлын газрын аврагч нөхцөл байдлыг шуурхай үнэлж, айлуудын тагтаар дамжин авирсаар хүүхдүүдэд хүрч, аюулгүй болгосон байна.
Иймд эцэг эхчүүдийг бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байх, цаашлаад цонхнууддаа аюулгүйн хаалт хийхийг зөвлөж байна.
|
Эх сурвалж
| DBS TV - Төвийн бүсийн ТВ
|
АДМИН








Нийгэм





