Dark Light
Нийгэм | 2026-04-22

СУУДЛЫН АВТОМАШИН ШАТСАНЫ УЛМААС ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМЭР ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн "Ар хүүш" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, Тахилгат тосгоноос баруун зүгт 12 км-т/ суудлын автомашин шатсаны улмаас хээрийн гал түймэр гарсан дуудлагыг 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15:12 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Тахилгат тосгоны Мэргэжлийн анги, Мөрөн сумын Мэргэжлийн анги, Хэрлэн сумын Мэргэжлийн ангийнхан орон нутгийн нийт 123 хүн, 8 мотоцикл, 24 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04 дүгээр сарын 20-ны өдрийн 18:53 цагт түймрийг цурамд оруулж, 04 дүгээр сарын 21-ний өдрийн 09:50 цагт түймрийг бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 700 га талбай өртөж шатсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22