Dark Light
Нийгэм | 2026-04-22

ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛЛЫН МАЯГТ, АРГАЧЛАЛЫГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүүхэд хамгааллын тухай хууль эрхзүйн шинэчлэл, Монгол Улсын бодлогын баримт бичигт тусгасан хүүхдийн эрх, хамгааллын тухай зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг үнэлэх, хэрэгжилтийг хангах зорилгоор ГБХНХ-ын сайдын 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тушаалаар "Хүүхдийн эрх, хамгааллын маягт, аргачлалыг шинэчлэн боловсруулж батлуулах" ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсгийн ээлжит хурлаар 2022 онд баталсан Хүүхдийн эрх, хамгааллын статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал 10 бүлгийн 169 үзүүлэлтийн хүрээнд хэлэлцүүлэг хийж, ажлын хэсгийн гишүүдийн саналыг сонслоо.

Тус ажлын хэсгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул ахалж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хууль зүйн яам, Дархан- Уул аймаг, Чингэлтэй дүүргийн хүүхэд гэр, бүлийн газар, хэлтсийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22